Олимпийн оноо цуглуулах тэмцээн Монголд болно

ФИБА 3х3 сагсан бөмбөгийн гранпри тэмцээн манай эх оронд дөрөвдэх удаагаа явагдах гэж байна. “MMC Sukhbaatar Challenge” нэртэй тус тэмцээн есдүгээр сарын 13-14-нд Монгол бөхийн өргөөнд болох юм.

 

Энэхүү тэмцээнээр “Токио-2020” олимпийн эрхийн оноо олгохоор болсон байна. Тус тэмцээнд одоогоор Серб, АНУ, Литва, Польш, Япон, Филиппин зэрэг 12 улсын багууд оролцох бөгөөд манай улсаас “Ulaanbaatar MMC Energy”, “ARA ADM Taikhar” багууд эх орондоо болох мэргэжлийн гранпри тэмцээнд дэлхийн шилдгүүдийн эсрэг тулах болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ