Б.Гантогтох алтан медаль хүртэж, Зүүн Азийн шилдэг тамирчин болжээ
Хонконг дахь Хатан хаан Элизабетын нэрэмжит спортын ордонд энэ сарын 15-наас 19-ний өдрүүдэд болсон Зүүн Азийн 2019 оны Муайтай боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд О.Алтанпүрэв дасгалжуулагчтай Монголын баг тамирчид IY байрт шалгарсан байна.
Муайтай боксчин Б.Гантогтох тус тэмцээний 63,5 кг жингийн аваргын төлөөх тулаанд Филлипиний тамирчин Р.Жакири /Ryan Jakiri/-г эхний раундын 55 дахь сeкундэд хүнд цохилтоор ялж, алтан медаль хүртэн, "Зүүн Азийн шилдэг тамирчин" хэмээх шагналын эзэн болжээ.
Манай тамирчдаас 63,5 кг-д Б.Гантогтох алт, 51 кг-ын жинд Б.Батхүлэг мөнгөн медаль, 48 кг-ын жинд Г.Тэнүүн, 54 кг-ын жинд Ө.Буян-Оргил, 57 кг-ын жинд Б.Гансэлэм, 67 кг-ын жинд О.Маргад-Эрдэнэ нар хүрэл медаль тус тус хүртсэн байна. Эмэгтэй тамирчдаас 45 кг-ын жинд С.Мөнгөнгэрэл, 48 кг-ын жинд Б.Халиун нар хүрэл медалийн эзэд болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ