Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболдыг "архи уучих вий" гэж л санаа зовдог

Энэ наадмын түрүү бөх Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэх асуудал шуугиан тариад байгаа билээ. Энэ талаар Э.Оюунболд мэдээлэл хийхдээ шээс солигдсон гэсэн тайлбар өгчихөөд байгаа юм. Тэгвэл түүний багш Дархан аварга Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.

Тэрбээр "Би их гайхаж байгаа.  Улсын наадмын түрүү болсон, хүч тэнхээний хувьд ч “яахав дээ” гэх хүн  биш шүү дээ. Тэгэхээр допинг хэрэглэсэн гэхээр миний санаанд багтахгүй байна. Өдөр болгон уулзаад байж чадахгүй, утсаар л ярьдаг болохоор яг хаана юу хийж явааг нь мэдэхгүй юм байна шүү дээ. Надад маш олон шавь нар байгаа, тэрний нэг нь Э.Оюунболд. Намайг багш нь гээд янз бүрээр яриад байх шиг байна. Би утсаа унтрааж алга болоогүй, рашаан сувилалд  хэвтэж эмчилгээ хийлгэж яваад ирлээ. Бид хоёр наадмын дараа Өмнөдэлгэр суманд уулзсан. Тэр үед надад огт юу ч яриагүй. Тэрнээс хойш уулзаагүй. Одоохондоо холбоогүй байна. Наадмаас хойш хэд хэдэн удаа ярьсан. Энд тэнд архи цохиод яваад байгаа юм биш биз дээ гэж л ярьдаг. Тэрнээс өөрөөр юм байхгүй. Сая хийсэн мэдэгдлийн тухайд надтай юу ч яриагүй. Мэдэгдлийг нь үзсэн.  Үгүй ээ мөн хачин юм аа.  Шалгадаг хүмүүс нь шалгаад гаргаад ирэх биз дээ. Би бол тэгэх хүн биш л гэж бодож байна. Жил болгон л нэг ийм хэрэг гарах юм. Хаанаас ямар хүмүүс ингээд оролдоод байдаг юм бол мэдэхгүй. Энэ асуудал гарахаас өмнө Өмнөдэлгэрт уулзахад  сэтгэл санаа нь зүгээр л байсан.  Би бол архи уучих вий л гэж санаа зовохоос, өөр юманд санаа зовдоггүй. Би одоо юу хэлхэв дээ. Намайг тэгээд холбоод л муулах байлгүй" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ