"Токио-2020" олимпийн наадамд спортын таван төрөл шинээр нэмэгдсэн

XXXII удаагийн олимпийн наадам Япон улсын нийслэл Токио хотноо эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдээд буй. "Токио-2020"-д олимпийн наадмын түүхэнд байгаагүй олон буюу 4400 гаруй тамирчин 33 спортын төрлөөр 339 багц медалийн төлөө 42 байршилд өрсөлдөнө.

2017 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Швейцарын Лозанн хотноо болсон ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар "Токио – 2020" олимпийн наадмын спортын төрлийг баталсан. Үүнд олимпийн үндсэн 28 спортын төрлөөс гадна дээрх олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос санал болгосон таван спортын төрөл/бэйсбол-софтбол, скейтборд, каратэ, спорт авиралт, серфинг/-ийг багтаасан юм.

Сонирхуулахад, Монголын баг тамирчдын олимпийн гараа болсон Ази тивийн анхны олимпийн наадам 1964 онд Токио хотноо зохиогдсон бол 56 жилийн дараа тус хотод олимпийн бамбар дахин бадамлаж байгаа юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ