Дэлхийн хэмжээний наадамд Монгол тамирчид бахдам амжилт гаргалаа
БНХАУ-ын Ченгду хотноо зохион байгуулагдаж буй "Chengdu China 2019 World Police & Fire Games" Цагдаагийн болон Онцгой байдлын албан хаагчдын Дэлхийн спортын наадам өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдаж байна.
Дэлхийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр МУГТ О.Насанбурмаа тэргүүтэй нийт зургаан тамирчин оролцсоноос 4 алтан медаль, 2 мөнгөн медаль хүртэж Төрийн дууллаа эгшиглүүлж, Алтан соёмбот далбаагаа мандуулан бахдам амжилт үзүүлэв.
Тухайлбал МУГТ О.Насанбурмаа-/Төмөр Замын цагдаа/ 75кг-Алтан медаль МУГТ Г.Эрдэнэбаяр- /Баянзүрх дүүрэг 3р хэлтэс/ 86кг-Алтан медаль ОУХМ Ш.Баянмөнх- Аврагч спорт хороо/ 125кг-Алтан медаль ОУХМ Х.Нямдорж- /Аврагч спорт хороо/ 70кг-Алтан медаль ОУХМ Б.Төмөрбаатар- /Хүч спорт хороо/ 74кг-Мөнгөн медаль Аймгийн арслан Н.Ганзориг- /Эргүүл хамгаалалтын Газрын шүүх хэлтэсийн тамирчин/ 125кг-мөнгөн медаль тус тус хүртлээ.
Хоёр жилдээ нэг удаа болдог Цагдаа, Онцгой байдлын алба хаагчдын Дэлхийн тоглолтонд 79-н орны 10,000 мянга гаруй тамирчид спортын 47-н төрлөөр "Хятад.н Ченгду"хотод өрсөлдөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ