Медалийн буухиа тасраагүй таван жил
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг "Үндэсний Цом 2019" тэмцээн энэ жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо эхэлсэн билээ.
Тэмцээний Дээд шатны А хэсгийн тоглолт болох Увс болон Төв аймгуудын хооронд сонирхолтой нэгэн тоглолт болсон байна. Тоглолтын эхний минутанд Увс аймгаас №8 П.Буянхишиг болон 28 дахь минутанд №9 Т.Төрмөнх оруулсанаар эхний үеийг Увс тэргүүлсэн аж. Харин хоёрдугаар үе эхлээд 46 минутанд Төв аймгийн №27 Р.Отгонпүрэв, 51 минутанд №14 Б.Мөнхсүлд, гоол оруулсанаар хожиж эхлэсэн ч 77 минутанд Увс аймгийн тамирчин №9 Т.Төрмөнх оруулсанаар тоглолт 3:3 харьцаатайгаар хоёр багийн тэнцээгээр дуусчээ. Өнгөрсөн жилийн тэмцээний аварга болж байсан Увс аймгийн тамирчид энэ жил Дорнод аймгийн шигшээ багтай хүрэл медалын төлөө тоглож 1:0 харицаатай хожсоноор "Үндэсний цом-2019" тэмцээний хүрэл медал хүртэж сүүлийн 5 жил тасралтгүй медалт байранд шалгараад байгаа аж. Мөн Энэхүү тэмцээнд оролцох бүхий л боломжоор дэмжсэн Аймгийн засаг дарга Д.Батсайхан болон ИТХ дарга Насанбат, "Мөнхжим Өргөө ХХК" захирал Б.Нэргүй, "Амарсанаа ХХК" захирал Ө. Барсүрэн, "Гурван тэрмис ХХК" захирал Ц.Цэвээндорж, "Ундарга УвсХХК" "Ундрах бүтээмж ХХК" захирал Амартогтох, "БТСГ", "Ус эрдэнэ ххк" ,"Увс АЗЗА захирал Цэдэнбал", "ББЭХС ТӨХК" захирал Нямтуул "Цалгар" бөөний төвийн захирал Жавхлан нарт шигшээ багийн тамирчид нийт хөлбөмбөгчдын зүгээс талархал илэрхийлэв.
Л.Энхцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ