Ш.Энхийн-Од “Basketball without borders” хөтөлбөрт оролцож байна

  Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) болон Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) хамтран өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын дунд “Basketball without borders” хөтөлбөр, кэмп зохион байгуулдаг. Тус хөтөлбөр нь NBA-ны тоглогчид, FIBA болон NBA-ны шилдэг дасгалжуулагчид оролцон улс бүрээс шалгарсан шилдэг залуу тамирчдад өөрсдийн туршлагаа хуваалцдаг нэр хүндтэй арга хэмжээ юм. Тэгвэл NBA, FIBA хамтран зохион байгуулдаг өсвөрийн шилдэг тамирчдын Ази тивийн кэмп Япон Улсын Токио хотноо өчигдрөөс эхлэн энэ сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.

Энэ арга хэмжээнд оролцохоор NBA-ны домогт холбон тоглогчдын нэг Сэм Касселл тэргүүтэй сагсан бөмбөгчид Японд очсон аж. Харин Монголын сагсан бөмбөгийн холбоонд дээрх хөтөлбөрт тамирчнаа хамруулах урилга ирсний дагуу залуу сагсан бөмбөгч Ш.Энхийн-Од хамрагдаж байна. Ш.Энхийн-Одын хувьд өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “FIBA 3x3 U18 World Cup”-д багаараа амжилттай оролцож, FIBA-гийн мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн. Мөн тэрбээр “Basketball without borders” хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа 3x3 шигшээ багийн хамт Малайз Улсын Сибержаяа хотод болох FIBA 3x3 U18 Asia Cup тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ