Авто замын салбар үүссэний түүхт 90 жилийн ойн бөхийн барилдаанд Б.Амарзаяа начин түрүүллээ.

Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд Хүй долоон худагийн "Монгол наадам" цогцорборт боллоо. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба, Э.Оюунболд, Улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй 128 бөх барилдаж, наадамчин олноо баясгасан бол барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Улсын начин Б.Амарзаяа түрүүлж, аймгийн арслан Л.Лха-Очир үзүүрлэсэн. Барилдааны их шөвөгт Улсын заан М.Өсөхбаяр, М.Бямбадорж нар үлдсэн юм.

Улсын аваргууд хүрэлцэн ирж барилдсан барилдааны үзэгч ч олон байв. Харамсалтай нь энэ барилдааныг аваргууд эрт дуусгасан. Ч.Санжаадамба аваргыг хоёрын даваанд сумын заан н.Хишигбаатар давсан бол Э.Оюунболд аварга хоёр давсан ч хувийн шалтгаанаар  наадмын талбайд очсонгүй. Наадмын допингийн асуудалтай зэрэгцэн авто замын наадмын барилдаан ч олны анхааралд байлаа.

Түүхт ойгоо тэмдэглэж буй авто замынхан түрүү бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг таван сая төгрөгөөр урамшуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ