Хошууч А.Отгонбаяр мөнгөн медаль хүртлээ
Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн пауэрлифтингийн тэмцээний М1-120 кг жинд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр гурванд төрөлд нийт 747,5 кг жин өргөж, мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр тэмцээний таталтын төрөлд 210 кг жин өргөж хүрэл медаль, суултын төрөлд 285 кг жин өргөж алтан медаль, шахалтын төрөлд 252,5 кг жин өргөж мөнгөн медалийн эзэн болж, нийлбэр дүнгээр улсын аварга шалгаруулах пауэрлифтингийн -120 кг жинд мөнгөн медалийн эзэн болсон нь энэ юм.
Энэхүү амжилтаараа ирэх аравдугаар сард Өмнөд Африкт зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Тэрээр ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ