П.Бүрэнтөгс арслан баруун бүсийн уралдаанд морь айрагдуулав
Улсын хүчит арслан Пүрэвийн Бүрэнтөгс өнөө жилийн төрийн их баяр наадамд зургаа давж дунд шөвгийн наймд үлдсэн билээ. Харин хүчит арслангийн хурдан саарал соёолон Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн хурдан морины уралдаан аман хүзүүнд хурдалж тод магнай болов. Арслангийн хурдан саарал үрээг Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Дөшийн Булгантамир уяа сойлгыг тааруулжээ.
Сонирхуулахад 2010 онд Баян-Өлгий аймгийн түүхт 70 жилийн ойн баяр наадамд аймгийн начин П.Бүрэнтөгс түрүүлж алдрын их замналаа эхлүүлж байсан бол улсын чанартай бүсийн уралдааны анхны айргаа мөн Өлгийн дэвжээнээс хүртлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ