FIFA оны шилдэг хөлбөмбөгчинд 10 хүнийг нэр дэвшүүлжээ
FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо оны шилдэг хөлбөмбөгчинд 10 хүнийг нэр дэвшүүлснээ зарлажээ.
Энэ жил Английн премьер лигийн “Ливерпул”-ийн гурван тоглогч Садио Мане (Сенегал), Мохамед Салах (Египет), Виржил Ван Дейк (Нидерланд) нараас гадна Харри Кейн (“Тоттенхэм Хотспур”, Англи), Криштиану Роналду (“Ювентус”, Португал), Маттейс Де Лигт (“Ювентус”, Нидерланд), Лионел Месси (“Барселон”, Аргентин), Френки Де Йонг (“Барселон”, Нидерланд), Эден Азар (“Реал”, Бельги) , Килиан Мбаппе (“Пари Сен Жермен”, Франц) нар тус тус нэр дэвшжээ.
Оны шилдэг хөлбөмбөгчнийг 2018 оны долдугаар сарын 16-наас 2019 оны долдугаар сарын 19-ний хооронд үзүүлсэн амжилтаар тодруулах ба санал асуулгад үндэсний шигшээ багуудын дасгалжуулагч, ахлагчдаас гадна спортын сэтгүүлчид, интернет хэрэглэгчид оролцох бөгөөд шагналыг есдүгээр сарын 23-нд Италийн Милан хотод ёслол төгөлдөр гардуулах юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ