Эмэгтэйчүүдийн лигийн тэмцээн өнөөдөр эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбооноос эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнийг энэ долоо хоногоос эхлүүллээ. Лигийн тэмцээнд “Туулын том тулнууд”, “Монголын тэмүүлэл”, “Шинэ Яармаг”, “Арвис”, “Дэрэн”, “Хад” зэрэг багууд өрсөлдөж байна. Тоглолтууд Хөлбөмбөгийн холбооны талбайд болж байна.

Лигийн тэмцээий нээлтийн тоглолт “Туулын том тулнууд” болон “Монголын тэмүүлэл” багуудын хооронд болсон. Энэ тоглолтод 3:1 онооны харьцаагаар “Туулын том тулнууд” баг ялалт байгуулжээ.

“Шинэ Яармаг” болон “Арвис” багууд эхний тоглолтоо хийлээ. Хоёр багийн тоглолт 11:0 онооны харьцаагаар “Арвис” багийн ялалтаар өндөрлөлөө. Тус тоглолтод Ө.Ундрах хэт-трик хийж, Ч.Солонго, Н.Намуунаа дубль хийсэн бол А.Алтантуяа, Г.Цолтмон, Т.Лора, Б.Саруул нар нэг гоол хийжээ.

“Арвис” дараагийн тоглолтоо “Дэрэн” багтай хийх бол “Шинэ Яармаг” клуб “Хад”-тай тоглоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ