Өсвөрийн Гимнастикчид ДАШТ-д амжилттай оролцжээ

Олон улсын гимнастикийн холбооноос ОХУ-ын Москва хотноо энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулсан уран сайхны гимнастикийн өсвөр үеийн анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 62 орны баг тамирчид оролцжээ. Монголын багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар  ОУХМ Чойдорын Отгонцэцэг, менежер - Бундын Оюун, дасгалжуулагчаар спортын мастер Мөнхбаярын Булган, Бямбасүрэнгийн Болормаа, Батболдын Халиун, шүүгчээр  ОУХМ Баатаржавын Эрдэнэзаяа нар ажиллажээ.

Тэмцээний ганцаарчилсан төрөлд Г.Энх-Үжин, Б.Номин, Э.Лхагвацэцэг, Г.Гүнчинмаа нар оролцсон бол багийн төрөлд Б.Дүүрэнбаяр, Ё.Дөлгөөндөл, Б.Номин-Эрдэнэ, Б.Мөнхжин, А.Түмэнбилэг, Г.Гүнчинмаа гэсэн тамирчид оролцсон байна.

Мөн Монгол гимнастикийн баг тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 62 орны 400 гаруй тамирчдаас багийн нийлбэр дүнгээр 32 дугаар байрт шалгарсан аж.

Ганцаарчилсан төрөлд Э.Лхагвацэцэг олстой дасгалаар 62 тамирчнаас 33 дугаар байрт бичигдлээ гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ