Оросын тамирчдаас Мария Ласицкене анх удаа дэлхийн хөнгөн атлетикчдийн нэгдсэн чансааг тэргүүлэв


            Оросын өндрийн харайлтын тамирчин Мария Ласицкене Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ны нэгдсэн чансааг тэргүүлэх болсон тухай тус холбооны хэвлэлийн алба мэдээлжээ. 1433 оноотой тэрээр чансааны эхэнд, 1426 оноотой 3000 метрийн хаалттай гүйлтийн Кенийн тамирчин Беатрис Чепкоеч хоёрт, 1424 оноотой 1500, 5000 метрийн гүйлтийн Нидерландын тамирчин Сифан Хассан гуравт тус тус бичигджээ.

            16 тэмцээнд дараалан түрүүлээд буй 26 настай Мария Ласицкене өндрийн харайлтын эмэгтэй тамирчдын дэлхийн чансааг 29 долоо хоногийн турш тэргүүлж байгаа аж.

Тэрээр 2017 онд Швейцарийн Лозанн хотноо 2 метр 06 см-ийн өндөрт үсэрч Болгарын алдарт Стефка Костадиновагийн 1987 онд тогтоосон 2 метр 09 см-ийн дээд амжилтад одоогийн тамирчдаас хамгийн их дөхөж очсон юм.

Н.Түвшин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ