Мадридын “Реал” хөлбөмбөгийн хамгийн үнэтэй багуудын жагсаалтын тэргүүлэв


Бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн багуудын жагсаалтыг Испанийн нийслэл Мадридын “Реал” тэргүүлжээ.

Тус багийн үнэ 4.42 тэрбум ам.долларт хүрсэн аж. Мадридын “Реал” удахгүй “Adidas” компанитай 12 жилд 1.8 тэрбум ам.долларын төлбөр бүхий ивээн тэтгэлтийн гэрээ байгуулах гэнэ. Хөлбөмбөгийн түүхэнд урьд өмнө ийм хэмжээний гэрээ үзэглэж байгаагүй тул тус багийн үнэлгээ цашид улам нэмэгдэх нь дамжиггүй. 

Жагсаалтын хоёрт мөн Испанийн “Барселон” баг дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигджээ. Харин гуравт Английн “Манчестер Юнайтед” (3.8 тэрбум ам.доллар), дөрөвт Германы “Байерн” (3.0 тэрбум ам.доллар), Английн “Манчестер Сити” (2.69 тэрбум ам.доллар) тус тус жагссан байна.   

“Forbes”-ийн судалгаанаас үзвэл жагсаалтын эхний 20-д багтсан хөлбөмбөгийн багуудын дундаж үнэлгээ 1.75 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилээс 3.4 хувиар нэмэгджээ.

Н.Түвшин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ