М.Нандин-Эрдэнэ Солонгосын таекевондогийн шигшээ багийн тамирчинтай тулалдана

БНСУ-ын холимог тулааны “Road FC” дэвжээнээ тулалдаж эх ороныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчин М.Нандин-Эрдэнэ ирэх есдүгээр сард ээлжит тулаанаа хийх гэж байна.

Тодруулбал, тэрбээр есдүгээр 08-нд Солонгосын таекевондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Young Gi Hung-тай lightweigt буюу 70 кг-ийн жинд тулалдах аж. Тус тамирчин “Chumogi unda” нэвтрүүлгээх шалгарч анх “Road FC”-д орж ирж байсөн бөгөөд одоогоор жиндээ ранкаараа гуравт явж байгаа юм байна.

Манай тамирчны хувьд жиндээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд 2017 онд “Road FC”-ийн хүнд цохилтын эзэн шагнал хүртэж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ