Манни Пакьяо 40 насандаа дэлхийн супер аварга боллоо
Филиппиний 40 настай алдарт боксчин Манни Пакьяо WBA буюу Дэлхийн боксын холбооны 66.68 кг-ын жинд дэлхийн супер аварга боллоо. Тэрээр АНУ-ын Лас Вегас хотноо болсон 12 үеийн тулаанд өмнөх супер аварга, талбайн эзэн Кит Турманыг шүүгчдийн шийдвэрээр (2:1) хожжээ.
Манни Пакьяо мэргэжлийн боксын рингэнд 71 удаа гарахдаа 62 ялж (үүнээс 39-ийг нь нокаутаар), долоо хожигдон хоёр тэнцжээ. Тэрээр найман жинд дэлхийн аварга болсон цорын ганц боксчин билээ.
Харин 30 настай Кит Турман анх удаа хожигдож байгаа нь энэ юм. Өмнө нь тэрээр 29 удаа хожихдоо 22 тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилт нокаутаар буулган авчээ. Кит Турман хүнд бэртлийн улмаас хоёр жил рингэнд гараагүй аж.
Энэ тулааны байнд Манни Пакьяо 10 сая, Кит Турман 2.5 сая ам.доллар авчээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ