Э.Сономпилжээ дэлхийн рекордыг шинэчилж аварга боллоо

Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нурсултан хотод болж байна. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ аваргын алтан медалийг хүртэж, 244 кг-ыг 247 кг болгон ахиулж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Түүний жинд Ирак, Мексикийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн бөгөөд 240 кг, 235 кг-аар медалийн болзол хангасан байна. Энэ жинд нийт Иран, ОХУ, Мексик, Гүрж, АНУ, Азербайжан, Бразил, Япон, БНСУ, Польш зэрэг 22 орны тамирчид өрсөлджээ.

“Би үнэхээр баяртай байна. “Токио-2020” Паралимпийн наадам хүртэлх бүх ялалт маш чухал. Мэдээж би Паралимпийн наадмын алтан медаль авахыг хүсч байна” гэж “Рио 2016” Паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээгийн сэтгэгдлийг Олон улсын Паралимпийн сайтад мэдээлжээ.

Энэ удаагийн пара пауэрлифтингийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн 80 кг-д Г.Гансүх өрсөлдөж, 28-р байр эзэлжээ. Түүний жинд нийт 36 тамирчин өрсөлдсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ