Сошиол од Молдир Мекенбаева Монголд ирлээ
Сошиал ертөнцөд од болоод буй Казахстаны шигшээ багийн тамирчин, Жюү жицүгээр хичээллэж багагүй амжилт гаргасан Үзэсгэлэнт бүсгүй Молдир Мекенбаева Монголд ирлээ. Тэрбээр манай улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлсэн жюү жицүгийн Азийн аваргад өрсөлдөх Казахстаны багийн бүрэлдэхүүнд багтсан юм.
Үзэсгэлэнт бүсгүй Мекенбаева 1997 онд Казахстаны Алматы хотод төрсөн бөгөөд өдгөө 22 настай. Тэр 2016 онд жюү жицүгийн 49 кг жинд барилдан дэлхийн аварга болж байсан аж. Харин 2017 онд дээрх жиндээ мөнгөн медаль хүртсэн. 2017 оны ДАШТ-ний үеэр Молдир медалийн эзэн болсноор багаараа хүрэл медалийн болзол хангажээ.Түүний хувьд Казахстаны Назарбаев их сургуульд жүжигчнээр мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Казахстаны өв соёлыг харуулсан хэд хэдэн кинонд дүр бүтээсэн аж. Тэрбээр жюү жицүгээр улсдаа №1, Азид 14 дүгээр эрэмбэтэй яваа. Үүнээс гадна экстрим спортоор хичээллэдэг нэгэн гэнэ. Мөн дуулах дуртай, гитарыг тун сайн тоглодог авьяаслаг бүсгүй юм. Инстаграмм сүлжээндээ 60 мянга гаруй дагагчтай бөгөөд түүний дагагчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ