Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатанд багтлаа

2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сугалаа Малайзын нийслэл Куала Лумпур хотод боллоо.

ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь шатанд анх удаа хүч үзэх Монголын шигшээ баг Японы шигшээ багийн толгойлж буй “F” хэсэгт багтав. Хэсэг тэргүүлж буй “Цэнхэр самуурайнууд”-аас гадна өмнө нь тоглож байсан Киргиз, Мьянмар болон Тажикстаны шигшээ багуудтай хүч үзэх юм. Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатанд F хэсэгт багтлаа

Монголын шигшээ баг өмнө нь Японы багтай 1993, 1997 онуудад тоглож байсан бол Мьянмартай 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд таарч, нийлбэр дүнгээр ялагдал хүлээн хоёрдугаар шатны эрхгүй үлдэж байв.

Мөн Киргизийн багтай 2017 онд “Цунами цом” хэмээх олон улсын тэмцээн таарч тоглохдоо 4:1-ээр хожигдож байсан. Манай шигшээ эхний тоглолтоо есдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод Мьянмартай, есдүгээр сарын 10-нд Киргизстантай мөн эх орондоо тоглоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ