Морьт харвааны олон улсын тэмцээнээс Ө.Цамба хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын нийслэл Москва хотод энэ сарын 12-14-ний өдрүүдэд болсон морьт харвааны аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс Монголын тамирчин Ө.Цамба хүрэл медаль хүртжээ.

21 орны 80 гаруй тамирчин оролцсон морин дээрээс сур харвах тэмцээнд Ираны тамирчин Али Горчин түрүүлж, ОХУ-ын Н.Сергей, Монголын Ө.Цамба нар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.

Ө.Цамба мөн унгар харвааны төрөлд шагналт тавдугаар байрыг эзэлсэн байна. Түүнээс гадна Г.Гэсэр эх орноо төлөөлөн оролцжээ.

Морьт харвааны олон улсын тэмцээн Орос, Унгар, Солонгос, Турк гэсэн харвааны төрлөөр явагдаж, шилдгүүдээ тодруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ