"Туркойз Хилл Ресурс"-ийн хувьцааны ханш түүхэн доод түвшиндээ хүрлээ

"Оюу толгой" төслийн 66 хувийг эзэмшдэг, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурс(TRQ)-ийн хувьцааны ханш 43.93% унаж, түүхэн доод түвшиндээ хүрлээ. Одоогоор TRQ нэгж хувьцааны ханш 0.6 ам.доллар буюу 60 центтэй тэнцэж байна. Ийнхүү сүүлийн гурван жилд Туркойз Хилл Ресурс компанийн зах зээлийн үнэлгээ 6.0 тэрбумаас 1.0 тэрбум ам.доллар болтлоо зургаа дахин буурав.

Ингэснээр 5.3 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Үүнийг дагаад 2022 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан гүний уурхайн зэсийн үйлдвэрлэл 2023 оны зургаадугаар сар буюу 16-30 сараар дахин хойшлохоор болж буй аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ