Нагоя башё: Хакүхо, Какирюү нар тэргүүлж байна
Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башё Монголын үндэсний их баяр наадамтай давхцаж эхэлсэн.
Озеки Точиношин, Такакейшо, Гоэидо нарын озеки цолтон өмнөх тэмцээний түрүү бөх Асанояма нар гэмтлийн улмаас тэмцээнээс орхигджээ. Харин Такиясү озеки ганцаар үзсээр найман өдрийн дараа долоон даваатай тэмцээнийг тэргүүлэгчдийн хоёр дахь эгнээнд ганцаараа явна.
Монгол аваргууд Хакүхо М.Даваажаргал Какирюү М.Ананд нар найман даваатайгаар босоо байна. Бусад монгол сүмочдын амжилтыг сонирхвол секиваке цолтой барилдаж байгаа Тамаваши Н.Мөнх-Оргил нэг давж долоо унаад байна. Мөн Ичиножёо Ичинноров дөрөв, Дайшохо Шижирбаатар гурван даваатай тэмцээнээ үргэлжлүүлж байна. Сүмогийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хоёр аваргатай түрүү булаалдах бөх озеки Такиясүг эс тооцвол өөр алга. Хэн түрүүлэхийг хэл гэвэл Хакүхо, Какирюү хоёр л давсан нь түрүүлэх болов уу гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ