Автораллид оролцогчид БНХАУ-ыг зорилоо

Торгоны зам 2019" олон улсын авторалли уралдаан энэ сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрийг дамнан болж байна. Уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцож буй. Автораллид оролцогчид өчигдрөөс “Мандалговь-Даланзадгад”-ын маршрутаар нийт 412 км уралдахаар боллоо. Уралдаанд Катар, Франц, АНУ, ОХУ, Япон зэрэг орны тамирчид төрөлдөө тэргүүлж байна.

Мотоциклийн төрөлд дөрвөн эмэгтэй тамирчин оролцож байгаагаас ОХУ-ын тамирчин Анастасия Нифонтова, Испанийн тамирчин Габриэла Новотнацагт нар уралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон бол Испанийн тамирчин Лайя Санс, Монголын тамирчиг Б.Бат-Ундрал нар тэмцээнийг үргэлжлүүлж байна. Оролцогчид Төв, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар өнөөдөр уралдаж, Гашуунсухайтын боомтоор БНХАУ-ыг зорих юм.

“Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны

ХУВААРЬ: 7.06 – ОХУ – Иркутск /нээлт/

7.08 – Улан-Үдэ

7.09-10 – Улаанбаатар

7.11 – Мандалговь

7.12 – Даланзадгад

7.13 – Баянбулаг боомтоор гарах

7.14 – БНХАУ-Алашань /Alxa Yonqi/

7.16 – Жиаюгуан /Jianguguan, ХААЛТ/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ