38 настай Серена Вильямс Вимблдоны тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

          Мэргэжлийн теннисийн “Их дуулга” цуврал тэмцээний нэг болох Вимблдонд дөрвөн удаа аваргалж байсан Америкийн 38 настай алдарт тамирчин Серена Вильямс эх орон нэгт Элисон Рискег 6:4, 4:6, 6:3 харьцаагаар давамгайлан шөвгийн дөрөвт шалгарлаа.

Түүнээс гадна Румыны Симона Халеп Хятадын Чан Шуайг 7.6, 6:1-ээр, Украины Эллина Свитолина Чехийн Каролина Муховаг 7:5, 6:4, Чехийн Барбора Стрицова Их Британийн Жо Контаг тус тус хожин 34 сая паунд стерлингийн шагналтай Вимблдоны хагас шигшээд өрсөлдөхөөр болжээ.  

Хагас шигшээд Серена Вильямс Барбора Стрицоватай, Симона Халеп Эллина Свитолинатай оноолт таарсан байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ