Бразилийн шигшээ баг Америкийн цомд аваргаллаа
Бразилийн Рио Де Жанейрогийн алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд Америкийн цомын тэмцээний аваргын төлөө тоглолтод талбайн эзэд Перуг 3:1-ээр хожлоо. Талбайн эздээс Эвертон, Габриэл Жезус, Ришарлисон нар гоолдсон бол Перугийн шилдэг довтлогч Герреро хариу ганц гоолыг оруулжээ.
Тоглолт дуусахаас 20 минутын өмнө Чилийн шүүгч Тобар хоёр дахь удаагаа дүрэм зөрчсөн Габриэл Жезусыг талбайгаас хөөхөд тооны харьцаа 2:1 байв. Перугийн хөлбөмбөгчдөд тооны харьцааг тэнцүүлэх байтугай хожлын бөмбөг оруулах хугацаа хангалттай байсан ч тэд энэ боломжийг ашиглаж чадаагүй юм.
Тэр ч бүү хэл тоглолтын төгсгөлд торгуулийн 11 метрийн цохилтоор дахин нэг гоол алдан хожигдсон. Хэдий тийм ч сүүлийн 44 жилд анх удаа Америкийн цомын финалд тоглохоор шалгарсан Перугийн шигшээ багийг эх оронд нь үндэсний баатрууд шиг хүлээн авах нь тодорхой.
Бразилийн шигшээ багийн хувьд Америкийн цомыг ийнхүү ес дэх удаагаа өргөжээ. Тус тэмцээнд Уругвай хамгийн их буюу 15 удаа аваргалж байсан түүхтэй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ