Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол өнөөдөр олголоо.
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тэрбээр тав давсан юм.
Гэвч учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж цолыг нь олгуулахаар Ерөнхийлөгчид уламжлаад байсан билээ.
Улсын начин Болдын Эрдэнэхүү нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ