Б.Мөнхзаяа олимпийн болзлыг дахин хангав

Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа энэ оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарахдаа 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпод хурд сорих болзол хангасан билээ. Тэгвэл Австралид болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд урилгаар оролцохдоо хоёр цаг, 29 минут, 18 секунд гүйн, IV байрт шалгарлаа.

Ингэснээр “Токио-2020”-д өрсөлдөх болзол дахин хангаж, улсынхаа дээд амжилтыг шинэчиллээ. Тус тэмцээнд Монголын таван тамирчин хурд сорьсноос ОУХМ Ц.Бямбажав XI байрт шалгарч, энэ жил ДАШТ-д оролцох эрх авлаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ