Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагджээ
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн зарим шүүгч нар гадаадад гарсан тухай мэдээлэл байгаа.
Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж буй тэдгээр 17 шүүгчийн нэг болох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагдсан гэх мэдээлэл байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр зургаадугаар сарын 27-нд буюу Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу оржээ.
Улмаар түүнийг гэр бүлийн хамт биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад саатуулагдсан гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ мэдээллийг одоогоор хэн ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм.
эх сурвалж: zaluu.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ