Америкийн цомын хагас шигшээд Бразил Арентинийг хожлоо


 

            Бразилд болж буй Америкийн цом буюу Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 46 дахь тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод талбайн эзэд Аргентинийг 2:0-ээр хожлоо.

Белу Оризонти хотын “Минейрау” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Бразилийн довтлогч Габриэл Жезус 19, Роберту Фирмину 71 дэх минутад тус тус Аргентиний хаалганд бөмбөг оруулжээ. Аргентиний Агуэро, Месси нарын цохилтууд Бразилийн хаалганы шонг онолгүй шууд гоол болсон бол тоглолт өөрөөр эргэж болох байв. 

Америкийн цомын хоёр дахь хагас шигшээгийн тоглолт Чили, Перугийн багуудын хооронд өнөөдөр Порту Алегри хотын “Гремио” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Харин аваргын төлөө финалын тоглолт энэ сарын 7-нд Рио Де Жанейрогийн алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болох ажээ.

Н.Түвшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ