О.Дөлгөөнд зориулсан "Шилдэг 4" хандивын тоглолт маргааш эхэлнэ

Монголын сагсчид О.Дөлгөөний төлөө нэгдэж байна. Сагсан бөмбөгийн шилдэг багууд нэгдэн, хандивын тоглолтод оролцоход бэлэн болжээ. Тоглолт энэ сарын 3, 4-нд "Спортын Төв Ордон"-д болно. Маргааш 18 цагт эхлэх тоглолтод “Хасын хүлэгүүд”, “Тэнүүн Өлзий”, “Танан гарьд”, “Алтан дорнодын дайчид” багууд оролцоно.

Тасалбараас олсон орлогыг 100 хувь  шигшээ багийн тоглогч О.Дөлгөөний эмчилгээнд зориулах юм. 

Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорнийн дэргэдэх их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ