Вимблдоны тэмцээнд 15 настай охин Венус Вильямсийг хожиж дуулиан тарив


Англид эхэлсэн дэлхийн шилдэг теннисчдийн Вимблдоны тэмцээний эхний тойрогт дэлхийн чансаанд ердөө 313-т жагсдаг Америкийн 15 настай Кори Гауфф тус тэмцээнд таван удаа түрүүлж байсан алдарт Венус Вильямсийг 6:4, 6:4 харьцаатай хожин дуулиан тарьжээ.

Кори Гауфф хожлынхоо дараа, “Багаасаа шүтэн биширч ирсэн теннисчид бол эгч дүү Венус ба Серена Вильямс. Өөрийн шүтээнээ хожсондоо итгэж чадахгүй л байна. Би тоглолтынхоо дараа анх удаа сэтгэлээ барьж чадалгүй уйллаа” гэжээ.

Вимблдоны Гран пригийн эхний тойрогт түүнчлэн дэлхийн чансаанд хоёрт бичигдэж буй Японы Наоми Осака Казахстаны Юлия Путинцевад 7:6, 6:2-оор хожигдсон нь теннисийн хорхойтнуудын анхаарлыг татав.

Н.Түвшин 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ