Аргентинууд багийн ахлагчийнхаа төрсөн өдрөөр бэлэг барив
Дэлхийн хошой аварга аргентинууд Америкийн цомын тэмцээний хэсгийн сүүлчийн тоглолтоо урилгаар оролцож буй Катарын багтай хийж,2:0-ээр хожлоо.Тоглолтын дөрөв дэх минутад Л.Мартинес,82 дахь минутад С.Агуэро гоолдож,багийн ахлагч Л.Мессигийнхээ төрсөн өдрөөр бэлэг барьжээ.Өнөөдөр 32 нас хүрч буй Л.Месси 1987 онд Аргентиний Росарио хотод мэндэлсэн юм.Аргентинууд хэсгээсээ хоёроор гарч хасагдах шатанд өрсөлдөх болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ