Д.Билиодыг дийлэх хүчтэн алга

Европын зуны спортын хоёрдугаар наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Украйны гавьяат тамирчин,дэлхийн болон Европын аварга Д.Билодид түрүүллээ.Тэрээр шигшээ барилдаанд ОХУ-ын И.Долговаг буулган авчээ.Испаний Х.Фигероа,Словений М.Станжар нар хүрэл медаль хүртсэн аж. "Баку-2018" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргад нихон бүсгүй Ф.Тонакиг ялж,хамгийн залуудаа буюу 17 нас 11 сартайдаа аваргалсан Д.Билодид Токиод наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-нд болох дэлхийн аваргын тэмцээний гол фаворитуудын нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байгаа юм.Дашрамд дурдахад гавьяат тамирчин,дэлхийн аваргын алт,мөнгөн медальт М.Уранцэцэг түүнтэй ганц ч барилдаж үзээгүй байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ