Л.Месси багаа аврав

    Хөлбөмбөгийн Америкийн цомын тэмцээн Бразилд үргэлжилж байна.

"В" хэсэгт дэлхийн хошой аварга аргентинүүд Парагвайтай 1:1-ээр тэнцэж, анхны оноогоо авав.

     Тоглолтын 37 дахь минутад Парагвайн Р.Санчес анхны бөмбөгийг оруулсан бол дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгч,Аргентиний Л.Месси 57 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтоор оноог тэнцүүлжээ.

    Хоёр тойргийн дараах байдлаар эл хэсгээс зургаан оноотой Колумб хасагдах шатанд нэгэнт шалгарсан бол Парагвай хоёр, Катар,Аргентин тус бүр нэг оноотой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ