Мария Шарапова теннист эргэн ирж эхний хожлоо авлаа

Ноднин намар мөрнийх нь гэмтэл ээлжит удаагаа сэдэрсний дараа Оросын алдарт теннисчин Мария Шарапова оны эхээр “Аustralian Open”, Санкт-Петербургийн Гран при тэмцээнүүдэд бэртлээ эдгээлгүй тоглоод мөрөндөө мэс засал хийлгэжээ.

32 настай тэрээр Штутгарт, Мадрид, Ром, “Ролан Гарроса” тэмцээнүүдээс нэрээ татахад хүрсэн ба таван сар завсарласны эцэст Испанийн Мальорк дахь тэмцээнд оролцохоор шийдвэрлэсэн байна.

Мария Шарапова тэмцээний эхний тойрогт дэлхийн чансааны 46-д бичигдэж буй Словакийн 21 настай залуу теннисчин Виктория Кужмоватай учраа таарч 7:6, 6:0-ээр давамгайлан эхний хожлоо авчээ.

Олон тэмцээн өнжсөн Мария Шарапола дэлхийн чансаанд доошлон өдгөө ердөө 85-д бичигдэж байгаа аж.

Б.Туг

  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ