Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн ААШТ-нд 300 тамирчин өрсөлдөнө
Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн (ААШТ) энэ сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт ордонд эхэлнэ.
Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 19 орны 300 гаруй тамирчин өрсөлдөнө. Тухайлбал, Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд амжилттай оролцож байсан Казахстан, Япон, Солонгос зэрэг улсын баг, тамирчдыг нэрлэж болох юм.
Энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх уг тэмцээн эрэгтэй тамирчид, чөлөөт хөдөлгөөн, бариултай модон морь, цагаригт дүүжин, харайлт, суга савлуур, турник гэсэн 6 төрлөөр өрсөлдөнө. Харин эмэгтэй тамирчид харайлт, өндөр нам савлуур, дамжуурга, чөлөөт хөдөлгөөн гэсэн 4 төрлөөр өрсөлдөх юм.
Уг тэмцээнийг Монголд зохиосноор дараа дараагийн олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулахад туршлага болно гэдгийг Монголын гимнастикийн холбооноос Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат онцоллоо. Түүнчлэн тэмцээнийг дэлхийн 220 гаруй оронд шууд дамжуулан үзүүлнэ гэдгийг дурдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ