Монголын эмэгтэйчүүдийн баг анхны хожлоо авлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Дэлхийн гранпри тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Италийн Турин хотноо болж өнгөрлөө. Анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг найман баг оролцсон бөгөөд Монгол Улсын баг нэг хожил байгуулж зургаадугаар байрт орсон байна.
Монгол улсын шигшээ баг хэсэгтээ Ирландыг 14:13-ын харьцаатайгаар хожиж, Дэлхийн гранпри тэмцээний эхний хожлоо авчээ. Энэхүү хожил нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх хожил болж байгаа юм. Мөн манай бүсгүйчүүд Ази тивээ төлөөлөн ганцаар оролцсон бөгөөд энэхүү тэмцээнд Франц, Итали, АНУ-ын баг эхний гурван байрт оржээ.
Харин маргааш 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Голландын Амстрердам хотноо эхлэх гэж байна. Энэ удаагийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсын багууд мөн оролцох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ