Монголын харваачид “Токио-2020” олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөж байна
Нидерланд Хертагенбош хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (6.10-16-нд) болж байна. “Токио-2020” олимпийн наадмын эрх олгох энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Г.Уянга, эрэгтэйчүүдэд Г.Гантөгс, Ш.Даваахүү, Г.Шандан нар цэц мэргэнээ сорьж байгаа бөгөөд рекурв төрөлд зургаа, компаунд төрөлд хоёр тамирчин өрсөлдөх юм.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30 цагт Монголын эмэгтэй харваачид Италийн багтай өрсөлдөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ