“Нисдэг холландууд” Английг хожин Үндэстнүүдийн лигийн финалд шалгарлаа
Португалийн Гимарайнш хотын “Афонсу Энрикеш” цэнгэлдэх хүрээлэнд УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хоёр дахь хагас шигшээ тоглолтод Нидерланд, Английн өрсөлдлөө.
Тоглолтын эхний гоолыг 32 дахь минутад Английн Маркус Рэшфорд 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан ч 73 дахь минутад “нисдэг холландууд” Маттейс Де Лигтийн гоолоор хариу барьжээ.
Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөсөн ба нэмэлт цагт Английн хамгаалагч Кайл Волкер өөрийн хаалганд бөмбөг оруулж, улмаар Квинси Промес Английн хаалгыг мялааснаар Нидерланд өрсөлдөгчөө 3:1-ээр хожин Үндэстнүүдийн лигийн аваргын төлөө Португалтай хүч үзэхээр шалгарлаа
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ