Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ
Өнөөдрийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ. Тодруулбал, тэрбээр Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх юм.
Мөн өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ