ТББХ: Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоог хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд дуусгавар болсон юм.
Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгон УИХ-аар томилуулдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Ганзориг гишүүнийг УИХ-аас санал болгон томилуулсан юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилуулахаар нэр дэвшүүлсэн. Уг асуудлыг ТББХ хэлэлцээд Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ