ЗГ: Төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууцыг түрээслүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэлж, 24 асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Дөнгөж сая түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг батлав.
Төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байна. Эдгээр орон сууцнуудыг түрээслэнэ.
Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд 138-р тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан. Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байна.
Цаашид бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.
БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үрээр 15 мянган айлын орон сууцны Солонго хорооллын ажил эхэлсэн.
8 хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа нь түрээслээд дараа нь 30 хувиа бүрдүүлэх үедээ өмчилж авах 77 мянган айл өрхийн болон цаашид нэмэгдэх эрэлтийг шат дараатай хангах орон сууцжуулах бодлогыг Засгийн газар баримталж байна.
Энэ талаар удахгүй БХБ-ын сайд мэдээлэл хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ