С.Зориг агсны амь нас хохирсон хэргийг шалгах Түр хороо15.00 цагаас хуралдана
Хуваарь ёсоор өнөөдөр байнгын хороод хуралдана. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо өнөөдөр 15:00 цагт ээлжит хуралдаан хийхээр болжээ.
Түр хороо нь Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэйгээр байгуулагдаад байгаа билээ.
Түр хорооүүний зэрэгцээ С.Зоригийн хэргийг үнэн зөв шийдсэн эсэх, ял эдлэгсдийг эрүүдэн шүүсэн эсэхийг шалгаж тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд тус хорооны гишүүдээр Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар сонгогдон ажиллаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ