Аваргуудын лигийн өнгөрсөн улирлын шилдэг гоолын “эзнээр” Криштиану Роналду тодров

УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоодын эвлэл өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн шилдэг гоолуудыг нэрлэжээ.

Италийн “Ювентус”-ын португал довтлогч Криштиану Роналдугийн Английн “Манчестер Юнайтед”-д оруулсан гоол шилдгээр шалгарч Испанийн “Барселон”-ын аргентин довтлогч Лионел Мессигийн Английн “Ливерпул”-ийн хаалганд хаалттай цохилтоос хийсэн гоол удаалжээ. “Ливерпул”-ийн Садио Манегийн Германы “Байерн”-д оруулсан гоол гуравт бичигдсэн байна.

Шилдэг арван гоолын жагсаалд түүнчлэн Иван Ракитич ("Тоттенхэм Хотспур" - "Барселон), Лерой Сане ("Манчестер Сити" - "Хоффенхайм"), Килиан Мбаппе ("Манчестер Юнайтед" – Пари Сен Жермен”), Рахим Стерлинг ("Манчестер Сити" - "Шахтар"), Усман Дембеле ("Барселон" - "Тоттенхэм Хотспур"), Фелиппе Коутиньо ("Барселон" - "Манчестер Юнайтед"), Луис Суарес ("Барселон" - "Ливерпул") нарын гоолууд багтжээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ