Аваргуудын лигийн финалд талбай дээр гүйж гарсан бүсгүйн “Instagram” хуудсыг блоколжээ
Английн “Ливерпул”, “Тоттенхэм Хотспур” багуудын хоороонд өнгөрсөн бямба гаригт Мадридын “Ванда Метрополитано” цэнгэлдэх хүрээлэнд болсон Аваргуудын лигийн финалд усны хувцастай бүсгүй талбайн төв рүү гүйн гарч тоглолтыг хэсэг хугацаанд зогсооход хүрсэн билээ.
Тэр бүсгүй бол Америкийн загвар өмсөгч, блог хөтлөгч Кинси Волански бөгөөд энэхүү үйлдлийнхээ видеог “Instagram” хуудсандаа тавихад дагагчид нь 300 мянгаас даруй 2.5 сая хүртэл нэмэгджээ. Тэрээр видеогийн дор тайлбар бичихдээ, “Амьдралд галзуу солиотой зүйл хийхэд сонирхолтой байдаг. Би үүрд мартагдахгүй үйлдэл хийхийг хэзээнээс мөрөөдөж ирсэн” гэсэн байна.
Гэвч “Instagram”-ын захиргаа Кинси Воланскиг зохисгүй үйлдэл хийн алдаршихыг оролдсон гэж үзэн хуудсыг нь түгжиж блоколжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ