Европын лигийн цомын төлөө Лондоны дербид "Челси" давамгайллаа
Азербайжаны нийслэл Баку хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Европын лигийн цомын финалд анх удаа Лондоны хоёр багийн дерби болж, “Челси” “Арсенал”-ыг 4:1-ээр буулган авлаа.
Ялагчдаас Жиру, Педро тус бүр нэг, харин Азар хоёр гоол оруулсан бол “Арсенал”-аас сэлгээнд гарсан Ивобу цорын ганц хариу гоолын эзэн болжээ.
Ийнхүү өмнө нь Европын лигт удирдсан багуудаа гурвантаа түрүүлүүлсэн “Арсенал”-ын дасгалжуулагч Унаи Эмеригийн дөрөв дэх цомоо гардах мөрөөдөл замхарсан юм.
Үүнээс гадна энэ тоглолтын дараа “Арсенал”-ын алдарт хаалгач Петр Чех зодог тайлахаа мэдэгдээд байсан билээ. Тэрээр өмнө нь “Челси”-д “алба хашиж” байхдаа Аваргуудын лиг, Европын лигийн аль алинд түрүүлсэн нэгэн. Хэдий тийм ч зодог тайлахаасаа өмнө дахин нэг тэмцээнд түрүүлээгүйдээ харамссан нь гарцаагүй биз ээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ