“Барселон” Неймарыг эргүүлэн авах хэлэлцээ хийж эхэлжээ


            Испанийн Каталон мужийн “RAC1” радиогийн мэдээлснээр, “Барселон” Францын “Пари Сен Жермен” багт хоёр жилийн өмнө тухайн үедээ хамгийн их үнээр буюу 222 сая еврогоор шилжсэн Бразилийн довтлогч Неймарыг эгнээндээ эргүүлэн авах хэлэлцээг эхлүүлжээ.

            Өдгөө 27 настай Неймар өнгөрсөн улиралд “Пари Сен Жермен” багийн бүрэлдэхүүнд 28 удаа талбайд гарахдаа 23 гоол оруулж, 13 гоолын дамжуулалт гүйцэтгэсэн аж.

             Харамсалтай нь тэрээр Америкийн цомын тэмцээнд оролцохоор цугларсан Бразилийн шигшээ багийн бэлтгэлийн үеэр багийнхаа нэгэн тоглогчтой хүчтэй мөргөлдөн өвдгөндөө бэртэл авч, талбайг орхиход хүрчээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ