Хөх хотын гранприд Н.Түвшинбаяр мөнгө, Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Хөх хотын гран при тэмцээн энэ сарын 24-26-ны хооронд ӨМӨЗО-ы Хөх хотод үргэлжлэн явагдлаа. Энэхүү тэмцээнд 44 орны 345 жүдоч оролцсон бөгөөд манай улсаас 25 жүдоч оролцов.

Эхний өдөр 66 кг-ын жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр -100 кг-ын жинд Л.Отгонбаатар хүрэл медаль, +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр нар мөнгөн медалийн болзол хангалаа. Н.Түвшинбаяр аварга хэсгийн аваргын төлөө Германы бөхийг ялсан боловч финалд БНСУ-ын бөхөд ялагдан мөнгөн медаль хүртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ