Манай тамирчид пауэрлифтингийн дэлхийн аваргаас таван медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 18-нд эхэлсэн тус тэмцээн 25-ныг хүртэл үргэлжлэх юм. Монголын баг тамирчид тус тэмцээнд амжилттай оролцож байна. Тухайлбал, тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн ахмадын ангилалын 105 кг-ын жинд Ц.Мөнхбаяр мөнгөн медаль хүртсэн бол араас нь залуучуудын 74 кг-д Э.Галбаяр хүрэл, насанд хүрэгчдийн 105 кг-д "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл, Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадмын алтан медальт, дэлхийн дээд амжилт эзэмшигч, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 247 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртсэн юм.

Мөн мастер-1 ангиллын 66 кг-д М.Гансүх мөнгө, 83 кг-д Г.Мөнхчулуун хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд баг тамирчдыг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга удирдан оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ